Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газартай Хотын стандартын тогтолцооны талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцох уулзалт зохион байгуулагдав.

2022-09-16

Уулзалтаар хотын стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, цаашид боловсруулагдах хотын стандартуудад ШӨХТГ-с санал өгч хамтран ажиллах мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж буй Зар сурталчилгааны байгууламжууд болон албан байгууллагын хаягжилтын стандартыг мөрдүүлэх аяны хүрээнд хамтран хяналт шалгалт хийх, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих зам, шатны стандартыг хангуулах зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар боллоо.