Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартын видео контент бүтээх урилга

2022-09-14

НИТХ-ын 2022 оны 16 - 24-р тогтоолоор батлагдсан 38 хотын стандарт 2022 оны 10 сарын 01-ээс мөрдөгдөж эхэлж байгаатай холбогдуулан Хотын стандарт, хяналтын газар нь Хотын стандартын видео контент бүтээж олон нийтэд түгээхээр ажиллаж байгаа тул тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагыг хамтран ажиллах үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналаа ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.