Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартын сургалт боллоо

2022-09-08

Баянгол, Налайх дүүргүүдэд аялал жуулчлал, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч 120 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад Хотын стандартын тогтолцоо, Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлт, Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалт, Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн удирдамж баримт бичгүүдийг танилцуулах сургалтыг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгууллаа.