Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартыг мөрдүүлэх, бэлтгэл арга хэмжээний төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга баталлаа.

2022-06-24

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2022.03.24-ний өдрийн 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26 дугаар тогтоолоор баталсан 9 бүлгийн 38 "Хотын стандарт"-ыг мөрдүүлэх, бэлтгэл арга хэмжээний төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга 2022.06.23-ны өдрийн А/851 дүгээр захирамжаар баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох нутгийн захиргааны байгууллагууд биелэлт, үр дүнг 2022.09.15-ны өдрийн дотор Нийслэлийн зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо.