Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартын 33 төсөлд санал авч эхэллээ

2022-05-16

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсанаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хотын стандартыг бий болгон, мөрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 22 бүлгийн 97 хотын стандартын төслийг боловсруулж, эхний ээлжийн 9 бүлгийн 38 стандартыг НИТХ-аар гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэлцүүлэн батлууллаа. Дээрх стандартуудыг 2022 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид хотын стандартын тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай дараах хотын стандартын 11 бүлгийн 33 төсөлд мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч байна. Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.