Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг

НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ,

ШАЛГАЛТЫН ГАЗАР

Хотын стандарт, хяналтын газар

UCS 0802CМод таримал ургамлын төрөл зүйлийн лавлах Ургамлын онцлог, тарьж ургуулах аргачлал

UCS 0803BНогоон байгууламжийн арчилгаанд тавигдах шаардлага

UCS 0802AЦэцэрлэгчийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны удирдамж

UCS 0801CЦэцэрлэгчийн хөдөлмөрийн багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийн лавлах

UCS 0902BТээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага

UCS 0901BЯвган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага

UCS 0903BУнадаг дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах ерөнхий шаардлага

UCS 1101BСургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага

UCS 1102BЕрөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1103BЭрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага

UCS 1104BТөрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага

UCS 1201BХудалдаа, үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага

UCS 1202BХудалдаа, үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгуулламжид тавигдах ерөнхий шаардлага

UCS 1203BАмралтын газар, жуулчны баазын гадна болон дотоод орчны тохижилт, зохион байгуулалтад тавигдах ерөнхий шаардлага

UCS 1603BНийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1604BХүүхдийн автобусанд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1601BНийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1602BТакси зогсоолд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1605BТакси үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1402BНийтийн эзэмшлийн талбайд байгуулах усан оргилуурт тавигдах ерөнхий шаардлага

UCS 1404BСаравч, сүүдрэвчинд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1406BНийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулах хогийн саванд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1407BНийтийн эзэмшлийн талбайн сандалд тавигдах ерөнхий шаардлага

UCS 1408BХөшөө дурсгал, хүндэтгэлийн самбарт тавигдах ерөнхий шаардлага

UCS 1901BГэрэлтүүлгийн тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлага

UCS 1902AГэрэлтүүлэх төхөөрөмжийг байрлуулах, суурилуулах технологийн удирдамж

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ


2024-10-10

БАРИЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны Үлгэрчилсэн журам”-ын хүрээнд Барилгын ажлын аюулгүй ажиллагааны журмын төслийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас санал авч нэгтгэн боловсруулах ажил хийгдэж байна. Иймд барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд та бүхэн дээрх журмын төсөлтэй танилцаж саналаа дараах QR кодыг ашиглан ирүүлнэ. Санал ирүүлэх хугацаа: 2024-11-11 НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАТЫН ГАЗАР

БАРИЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1.Энэ журмын зорилго нь барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актай нийцсэн байна.

1.3.Энэ журмыг Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилга байгууламж бариулж буй барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогч, барилга, байгууламж /өргөх байгууламж, инженерийн шугам сүлжээ/-ийн зураг төсөлд магадлал хийх эксперт, барилгын ажил гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээд, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын салбарын ажилтан, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, барилга байгууламжийн техникийн улсын хяналтын хэрэгжүүлэгч этгээд болон бусад барилгын үйл ажиллагаанд оролцогчид өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө.

1.4.Барилгын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд Холбогдох хууль, тогтоомж болон Монгол Улсын барилгын норм ба дүрмүүд /БНбД-12-03-04, БНбД-12-04-06/, Улаанбаатар хотын стандарт UCS /0301B:2022, UCS 0901B:2022, UCS 1706A:2022, UCS 1701A:2022/-уудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлбэл зохино.

Хоёр.Барилгын ажлын зохион байгуулалтад тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага:

2.1.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ.

2.2.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг барилгын ажлын зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаатай нь уялдуулж хангах талаар дараах баримт бичигт тусгана:

2.2.1.цогцолбор барилга байгууламж, хороолол, бичил хороололын хувьд барилгын зохион байгуулалтын төсөл; 2.2.2.тусгайлсан барилгын хувьд ажил гүйцэтгэх төсөл.

2.3.Энэ журмын 2.2.1-д заасан цогцолбор барилга байгууламж, хороолол, бичил хорооллын барилга байгууламжийн “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, ”Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг захиалагч боловсруулж батална.

2.4.Энэ журмын 2.2.2-д заасан тухайлсан барилга байгууламжийн “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг гүйцэтгэгч боловсруулж, захиалагчтай хамтран батална.

2.5.”Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”,”Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”, ”Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, ”Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхээс барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

2.6.Хороолол, бичил хорооллын дунд барилгын ажил гүйцэтгэхдээ тухайн орчинд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг алдагдуулахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглах, замын орц, гарцыг хаах зэрэг асуудлыг захиалагч зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна.

2.7.Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан шаардлагатай санхүүжилтын зардлыг тооцож гаргасан байна.

2.8.Энэ журмын 2.7-д заасан зардалд барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна дараах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлыг заавал тусгана.

2.8.1.барилгын гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюулгүй бүсийг тогтоох хашлагын хамгаалалт;

2.8.2.”Барилгын төсөв зохиох дүрэм”-д барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний болон нэмэгдэл зардлыг заасан.

2.9.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ:

2.9.1.барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар бүрд;

2.9.2.дотоод хяналтаар зөрчил илэрсэн тухай бүрд;

2.9.3.ажлын байр өөрчлөгдөх бүрд;

2.9.4.туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрд;

2.9.5.шинэ технологи, арга барил, материал, бодис хэрэглэх бүрд;

2.9.6.үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарах бүрд;

2.10.Энэ журмын 2.9.1 “барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар”, 2.9.3 “ажлын байр өөрчлөгдөх”, 2.9.5 “шинэ технологи, арга барил, материал, бодис хэрэглэх”, 2.9.6 “үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарах” заалтуудад заасан үнэлгээг ерөнхий гүйцэтгэгчийн талбайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, мөн журмын 2.9.2, 2.9.4 заалтуудад заасан үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн тухайн асуудал хариуцсан инженер тус тус хариуцан гүйцэтгэнэ. 2.11.Эрсдлийн үнэлгээ хийхдээ ажилтнуудын нэр зааж томилсон тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг заавал оролцуулна. 2.12.Гүйцэтгэгч үйл ажиллагааны эрсдэлийн түвшингээс хамаарч 1-ээс дээш тооны орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна. 2.13.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтан холбогдох сургалтанд хамрагдаж дараах чадварыг эзэмшиж, мэргэшсэн байна: 2.13.1.ажлын байранд болзошгүй аюул, осол гарах нөхцлийг мэддэг байх; 2.13.2.ажлын нөхцөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүйг шалгаж, илрүүлэх чадвартай байх; 2.13.3.хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн шаардлагыг хангах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чадвартай байх; 2.14.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтан энэ журмын 2.7-д заасан төлөвлөгөөний дагуу аюулгүй ажиллагааны сургалт, ажлын байрны үзлэг, шалгалтыг барилгын үе шатны ажилтантай уялдуулан долоо хоног, сар, улирлаар төлөвлөж гүйцэтгэнэ. 2.15.Энэ журмын 2.7-д заасан ажлыг гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг гүйцэтгэгчийн эрх бүхий ажилтан тухай бүр баталж, зарцуулна. 2.16.Талбайн инженер, хэсгийн инженер (цахилгааны инженер, механик инженер, сантехникийн инженер), бригадын дарга, ахлах тогооч, ахлах нярав, харуулын ахлах зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд энэхүү хуулиар олгосон үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг нийт ажилтануудад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт. Зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартыг баримтлан өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна. 2.17.Өдөр тутмын зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхын тусламж зэрэг ба үүгээр үл хязгаарлагдах асуудлууд болно. 2.18.Ажилтны ажлын байр өөрчлөгдөх үед болон ажилд шинээр орсон, үйлдвэрлэлийн дадлагажигч, оюутан, сурагчдад мөнхүү стандартын агуулгаар ажлын байрны анхан шатны зааварчилгаа өгөх ба зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно. 2.19.Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхын тусламж зэрэг болно. 2.20.Зааварчилгаа өгсөн байдал, анхан шатны албан баримт бичиг болох зааврын агуулга, боловсруулсан байдалд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан шуурхай хяналт тавьж, мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлэн, зөрчлийг арилган хамтран ажиллана. 2.21.Ажлыг аюулгүй гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны зааврыг барилгын талбайд байрлуулсан арматур боловсруулах бүх төрлийн тоног төхөөрөмж, ширээ хөрөө, шавар зуурагч, барилгын ирмэг задгай хэсэг, бүх төрлийн давхар хоорондын шат ба түүний хонгил, ажилтнуудын зорчих хэсгүүд, эдгээрээр үл хязгаарлагдах үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлийн үйлчлэл бүхий газруудад ажилтнуудын нүдэнд ил харагдахуйц, тодорхой байдлаар А4 форматаас багагүй хэмжээгээр хэвлүүлэн, анхааруулах, хориглох, сануулах, заах зэрэг холбогдох санамж тэмдгийн хамт байрлуулна. 2.22.Захиалагчийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд гүйцэтгэгчийн үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартын шаардлага хэрхэн хэрэгжиж буйд шуурхай хяналт тавьж, хууль, тогтоомжийн шаардлагын хүрээнд нийцүүлсэн дотоод журмын дагуу шаардлага тавьж ажиллана. 2.23.Захиалагч, гүйцэтгэгч нар аюулгүй ажиллагааны өдөр тутмын шуурхай хяналтын зэрэгцээ барилгын хэв хашмал, төрөл бүрийн шат, өргөх зөөх механизм, гэрэлтүүлэг, хашлага хамгаалалт, тэмдэг, санамж, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдал, инженерийн байгууламж, эдгээрээр үл хязгаарлагдах чиглэлээр аюулгүй ажиллагааны зорилтот хяналтыг сар тутам хийж баталгаажуулан, хяналтын үр дүнгээр бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллана. 2.24.Захиалагч, гүйцэтгэгч нар аюулгүй ажиллагааны зорилтот хяналтын тайланг зохих маягтаар үйлдэж, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газарт цахимаар илгээнэ. 2.25.Захиалагч, гүйцэтгэгч нар Эрүүл ахуйн тухай хууль, Улаанбаатар хотын стандарт (UCS 1706A:2022 Хог хаягдлын менежмент)-д тус тус заасан шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлж, барилгын төрөл бүрийн хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг зохион байгуулна. 2.26.Захиалагч болон гүйцэтгэгч нь энэ журмын 2.11, 2.18-д заасан чиг үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцан ажилладаг зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно. Гурав. Барилгын ажил эхлэхийн өмнө тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага: 3.1.Барилгын ажил эхлэхийн өмнө барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд дараах шаардлагыг хангасан байна. 3.1.1.барилгын ажлын талбайд ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалтыг гаргаж, аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж батлах, мэргэшсэн ажилтанг сургаж бэлтгэсэн байх; 3.1.2.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангах, талбайд нэвтрэх боломжийг хязгаарлах зорилгоор барилгын ажлын талбайг нийтийн эзэмшлийн зам талбайгаас зориулалтын түр хашаагаар тусгаарласан байх; 3.1.3.энэ журмын 3.1.2-д заасан хашаа нь “Барилгын талбайн түр хашаа”-ны стандартын шаардлага хангасан, хот, суурин газрын өнгө үзэмжид нийцсэн, хүн зорчих хэсэгт өндрөөс унах эд зүйлийн ачааллын үйлчлэлийг тэсвэрлэх, зориулалтын материалаар хийсэн хамгаалалтын үргэлжилсэн саравчтай байх; 3.1.4.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчин ажилтны ажиллах нөхцлийг бүрэн хангахуйц нүд гялбахааргүй жигд гэрэлтүүлэгтэй, барилгын орц, гарц, хонгилыг ослын гэрэлтүүлгээр нэмж тоноглосон байх; 3.1.5.шаардлагатай тохиолдолд барилгын ажлын талбай, гаднах орчинд дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийг байрлуулж хяналт тавих боломжийг бүрдүүлэх, аюул, ослын үед мэдээлэл өгөх, анхааруулах дохиолол суурилуулах; 3.1.6.барилгын ажлын талбайн орц, гарцын дэргэд, барилгын хашааны гадна талын онцлох цэгүүдэд 1x2 метрээс багагүй хэмжээтэй “Барилгын мэдээллийн самбар”, ”Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”-ыг нийтэд харагдахуйц байдлаар тус тус байрлуулах; 3.1.7.”Барилгын мэдээллийн самбар”-т баригдах барилгын талаарх мэдээлэл, барилгын захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн нэр, хаяг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны нэр, холбоо барих утас, шаардлагатай зөвшөөрлийн талаарх мэдээлэл бичигдсэн байх; 3.1.8.”Барилгын талбайн зохион байгуулалтын зураг”-т барилгын байрлал, өргөх, тээвэрлэх машин механизмын зогсооол, өргөх байгууламжийн ажлын аюултай бүс, барилгад үйлчлэх зам талбай, барилгын ажлын талбай дахь түр байрууд /ажиллагсдын хувцас солих, усанд орох байр, хооллох, бие засах газар/, инженерийн түр сүлжээ /ус, дулаан, цахилгааны гэх мэт/ болон материал хураах талбайн байршил, автомашин, явган зорчигчийн орох, гарах гарц, ажлын байранд хүрэх замын чиглэл, гадна хашааг стандартын дагуу зурж үзүүлсэн байх; 3.1.9.захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилгын ажлын талбайн гаднах эрсдэл бүхий орчны хил хязгаарыг барилгын ерөнхий өндөр, өргөх байгууламжийн үйлчлэлийн хүрээ, аюулгүй бүс зэргийг үндэслэн тогтоож, зураглал үйлдэн баталгаажуулсан байх; 3.1.10.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах тэмдэг, тэмдэглэгээ, урьдчилан сэргийлэх дохио,санамж, анхааруулах зурагт хуудас, цугларах цэгийн тэмдгийг барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд байрлуулах; 3.1.11.барилгын ажилд хэрэглэх цахилгаан хангамжийн түр сүлжээ, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журмын дагуу угсарч, суурилуулсан байх; 3.1.12.барилгын ажил эхлэхээс өмнө барилгын ажлын талбайд орсон цахилгаан тоноглол, дамжуулах шугам сүлжээ нь ажилтан болон барилгын машин механизмд саад болохгүй, аюул эрсдэл учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлж зохих арга хэмжээг урьдчилан авсан байх; 3.1.13.барилгын ажлын талбайд байрлах ажилчдын түр байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, аюултай бүсээс тусгаарлагдсан байх; 3.1.14.барилгын ажлын талбайд материалын үйлдвэрлэл явуулах тохиолдолд тухайн хэсгийг хашаагаар тусгаарлан аюулгүй ажиллагааг хангасан байх; 3.1.15.барилгын ажлын талбайд галын аюулаас урьдчилан сэргийлэх зориулалттай гал унтраах багаж, тоног төхөөрөмж бүхий галын сарай, тамхи татах цэгийг байгуулах; 3.1.16.галын аюултай болон химийн хортой бодис, бүтээгдэхүүнийг барилгын ажлын талбайд хадгалах агуулахыг холбогдох хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн тусгайлан бэлтгэх; 3.1.17.барилгын ажлын талбайд гарч болзошгүй аюул, ослын үеийн аврах ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авсан байх; 3.1.18.өргөх байгууламжийн үйлчлэлийн хүрээнд гудамж, зам талбай, байшин барилга болон барилгын ажлын талбай дахь түр байр орж байвал сумны эргэлт, өнгийлт, ачааны тэргэнцрийн шулуун явалтыг хязгаарлах, өргүүрийг камержуулах зэрэг техникийн арга хэмжээг урьдчилан авсан байх; 3.1.19.захиалагч, гүйцэтгэгчийн талбайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон шаардлагатай бусад ажилтныг барилгын ажлын талбайн хөдөлмөр зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэх шуурхай удирдлага-диспетчерийн холбооны хэрэгслээр бүрэн хангах; 3.1.20.барилгын ажлын талбайд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед машин механизмд зориулалтын дуут дохионы төхөөрөмжийг заавал суурилуулах; 3.1.21.барилгын хог хаягдлыг орчны эрүүл ахуйд нөлөөлөхгүй байхаар зайлуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, норм дүрмийн дагуу урьдчилан төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан байх; 3.1.22.барилгын үйлдвэрлэлийн ачаа тээвэрлэлт, ажилтнуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдсэн зохицуулалт, хяналтанд оруулсан байх; 3.1.23.барилгын тухай хуулийн 12.1.7-д заасны дагуу хөдөлмөр зохион байгуулалтын зураг боловсруулсан байх; Дөрөв. Барилгын ажил гүйцэтгэх үед тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага: 4.1.Барилгын ажил гүйцэтгэхэд Барилгын тухай хуулийн 11.1.1-11.1.5-д заасан барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд дараах шаардлагыг хангасан байна: 4.1.1.барилгын үе шатны ажилд эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрэн авсны дараа ажил эхлүүлэх; 4.1.2.барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, зураг төсөл зохиогч, ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн ажилтан хариуцан гүйцэтгэж байгаа ажлын нөхцөлд тохирсон хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, хэрэглэж хэвшсэн байх; 4.1.3.өргөн тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолой угсрах ажилд тусгай хөтөлбөрийн дагуу суралцаж, эрх авсан мэргэшсэн ажилтныг томилон ажиллуулах; 4.1.4.өргөх байгууламжийг ашиглах барилгын ажил гүйцэтгэхдээ “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”,”Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, ”Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, ”Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагааны дүрэм”, ”Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, ”Эскалаторыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг тус тус мөрдөж ажиллах; 4.1.5.тэсэрч дэлбэрэх, галын аюулгүй ажиллагааны тусгай шаардлага хангах, халуун нөхцөл, өндрийн болон хязгаарлагдмал орчинд ажиллах тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаас заавал завшөөрөл авсан байх; 4.1.6.энэ журмын 4.1.5-д заасан ажлыг гүйцэтгэхдээ гүйцэтгэгч тухайн ажлыг удирдан зохион байгуулах ажилтныг томилсон байх; 4.1.7.барилгын ажлын талбай, ажлын байранд барилгын материал эзлэхүүн, тоног төхөөрөмжийг Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хадгалж, байрлуулах; 4.1.8.барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор, саравч/ угсарч байрлуулах, гадна шатыг бат бэх тороор битүүлэх; 4.1.9.аюул осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт, хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавих; 4.2. Энэ журмын 4.1.9-д заасан хаалт, хамгаалалт, анхааруулах тэмдгийг дараах аюул, осол гарч болзошгүй орчинд байрлуулна: 4.2.1.цахилгаан шатны хонгил зэрэг ажилтан унах эрсдэлтэй газар; 4.2.2.газар унах болон тэсэлгээний ажил хийх газар; 4.2.3.барилгын ажилд ашиглаж байгаа өргөх механизм, цахилгаан шат байрлаж байгаа газар; 4.2.4.ажлын шат, хэв хашмалыг угсарч, буулгаж байгаа газар; 4.2.5.аюулгүйн хашлага угсарч, байрлуулах газар; 4.2.6.газрын хөрс нурж машин механизм, тоног төхөөрөмж унаж болзошгүй газар; 4.2.7.шороон болон хиймэл бүтээц, байгууламж нурж болзошгүй газар; 4.2.8.гал түймэр гарах, тэсэрч дэлбэрэх аюултай ажил гүйцэтгэх газар; 4.2.9.бутлах ажил гүйцэтгэх газар; 4.2.10.ажил гүйцэтгэх хязгаарлагдмал орчин; 4.2.11.эд зүйлс дээрээс унаж болзошгүй газар; 4.2.12.цахилгаан шугам сүлжээнд ойр барилгын ажил гүйцэтгэх явцад цахилгаан гүйдэлд нэрвэгдэж болзошгүй газар; 4.2.13.өндөр даралтат усан шахуурга болон таслагч машинаар ажил гүйцэтгэх газар; 4.2.14.тусгай зориулалтын багаж хэрэгсэлээр тоног төхөөрөмж, бүтээцийн зэв арилгах явцад түүний үйлчлэлийн нөлөөлөлд бусад этгээд өртөж болох газар; 4.2.15.химийн болон шатах, тослох материалын хаягдал, үлдэц хадгалах газар; 4.2.16.шаардлагатай бусад газар. 4.3. Барилгын ажлын талбайд дараах техникийн баримт бичгийг заавал байлгана: 4.3.1.ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ; 4.3.2.ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ; 4.3.3.захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж. Байгууллагын хооронд байгуулсан гэрээ; 4.3.4.барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл; 4.3.5.барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг; 4.3.6.барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар; 4.3.7.инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн үнэмлэх; 4.3.8.гадаадын иргэд ажиллаж байгаа бол хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх; 4.3.9.магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл; 4.3.10.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээний төлөвлөгөө; 4.3.11.барилга угсралтын үе шатны ажил бүр дээр хийсэн эрсдэлийн үнэлгээ; 4.3.12.өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулж баталгаажуулсан техникийн магадлагаа; 4.3.13.барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл; 4.3.14.аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр; 4.3.15.ажилтнуудын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэр. 4.4. Барилгын ажлыг түр болон удаан хугацаагаар зогсоох тохиолдолд барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Тав. Барилга байгууламжийг буулгахад тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага: 5.1.Барилга байгууламжийг буулгахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөл, эрсдэлийн үнэлгээнд суурилсан аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зурагт тус тус тодорхой тусгана. 5.1.1.барилга байгууламжийн буулгалтын ажил гэж Барилгын тухай хуулийн 4.1.24-д заасан ажлыг хэлнэ; 5.1.2.Барилгын тухай хуулийн 16.3-д заасны дагуу Барилга байгууламжийн буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг боловсруулсан байна. 5.2.Барилга байгууламжийг буулгалтын ажил /цаашид “ буулгах ажил” гэх/-ын явцад чичиргээ, доргилт, түүний нөлөөллөөс болж бусад барилга, байгууламжид эвдрэл, гэтмэл учруулахгүй байхад чиглэгдсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авсан байна. 5.3.Буулгалтын ажил эхлэхээс 5-аас доошгүй өдрийн өмнө харьяалах барилга байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ. 5.4.Барилгад асбест, галын болон тэсэрч, дэлбэрэх аюултай бодис, эд зүйл байгаа эсэхийг зохих мэргэжлийн байгууллагаар урьдчилан тогтоолгож дүгнэлт гаргуулна. 5.5.Буулгах ажлын үед барилгын ажлын талбайд гал унтраах хэрэгслийг бэлэн байлгаж, ажилтнуудад түүнийг хэрхэн ашиглах талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэх. 5.6.Хог хаягдлын бүсийг тогтоож, зориулалтын хаалт, хашлагаар хамгаалан овоолго үүсэхээс өмнө зайлуулсан байна. 5.7.Керамзит, уурын зуухны үнс, элс, хайрга зэрэг нарийн ширхэглэлтэй материалын хаягдлыг бат бэх, дуу чимээ бага гаргадаг материалаар хийгдсэн хоолойгоор зөөвөрлөж буулгана. 5.8.Энэ журмын 5.7-д заасан хоолой нь барилга байгууламжид зохих журмын дагуу бэхлэгдсэн, хүн унахаас урьдчилан сэргийлсэн зориулалтын тагтай байна. 5.9.Гэнэтийн нуралтаас урьдчилан сэргийлж барилгын дээвэр, хана, хучилт, шалны төлөв байдалд “Барилга байгууламжийн буулгах үйл ажиллагааны дүрэм”-ийн дагуу гүйцэтгэнэ. 5.10.Буулгах ажлыг удирдан зохион байгуулах зөвлөх мэргэжлтнийг гүйцэтгэгч томилон ажиллуулах бөгөөд уг ажилтны хяналтад буулгах ажлыг төлөвлөж, гүйцэтгэнэ. 5.11.Зөвлөх мэргэжилтэн буулгах ажлыг гүйцэтгэх мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, барилгын ажлын туршлагатай байна. 5.12.Буулгах барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн шугам сүлжээний эх үүсвэр бүрэн салгаглсан эсэхийг захиалагч, гүйцэтгэгчтэй хамтран шалгаж, акт үйлдэнэ. 5.13.Буулгах ажил эхлэхийн өмнө шилэн хийц бүхий эд зүйл болон цонх, хаалганы шилийг бүрэн авсан байна. 5.14.Буулгаж дуусаагүй барилгын их биеийн хэсгийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын тусламжтайгаар бэхэлгээ, тулгуур, ивээс хийж, аюулгүй байдлыг бүрэн хангана. 5.15.Буулгах ажлыг зөвхөн өдрийн цагаар /байгалийн гэрэлтүүлэгтэй үед/ гүйцэтгэнэ. Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахад барилгын ажилд оролцогчдын эрх, үүрэг: 6.1. Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хуульд заасан эрх, үүргээс гадна дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 6.2.Хөрөнгө оруулагч болон Захиалагчийн эрх, үүрэг; 6.2.1.энэ журмын 2.7-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах төлөвлөгөөний хэрэгжилтэнд шаардагдах, санхүүжилтыг гаргах зарцуулахад хяналт тавих; 6.2.2. энэ журмын 2.8-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахад зарцуулах хөрөнгийг бүрэн санхүүжүүлэх; 6.2.3.гүйцэтгэгч хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн шаардлага хангахад захцуулах хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, зарцуулаагүй үлдээсэн тохиолдолд буцааж төлөхийг шаардах; 6.2.4.ерөнхий болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үед тухайн хуулийн этгээд осол, зөрчил гаргаж байсан эсэх талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах; 6.2.5.осол гарах нөхцөл бүрдсэн болон осол гарсан үед гүйцэтгэгчийн үйл ажиллагааг шууд зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, холбогдох байгууллагад хандах; 6.2.6.гүйцэтгэгч барилгын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллаагүйгээс осол, гэмтэл гарсан тохиолдолд санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авах; 6.2.7.энэ журмын 2-оос 5 дугаар зүйлд заасан захиалагчтай холбоотой шаардлагыг хангаж ажиллах; 6.2.8.барилгын үйл ажиллагаа эхлэхээс 5 хоногийн өмнө харьяалагдах хяналт шалгалтын байгууллагад мэдэгдэх. 6.3.Гүйцэтгэгчийн эрх, үүрэг: 6.3.1. ажил эхлэхийн өмнө барилгын ажлын талбайд ажиллах ажилтнуудын талаарх холбогдох мэдээллийг захиалагчид өгөх; 6.3.2.энэ журмын 6.3.1-д заасан мэдээллийг барилгын ажлын талбайд ажиллаж байгаа орон тооны болон туслан гүйцэтгэгчийн ажилтны тоог мэргэжлийн ангиллаар нь нарийвчлан долоо хоног бүр гаргаж байх; 6.3.3.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээнд зарцуулах зардлыг зориулалтаар ашиглах, зарцуулалтын тайланг барилгын үе шатны ажлын санхүүжилт авахын өмнө захиалагчид албан ёсоор гаргаж өгөх, тайлангийн хувийг барилгын ажлын талбайд байнга хадгалах; 6.3.4.захиалагч болон мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний зардлын зарцуулалтын тайланг хянах нөхцөлөөр хангах; 6.3.5.аюулгүй ажиллагааг хангах төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээг үндэслэн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангаж ажиллах; 6.3.6.салхивч, шугам хоолой, шат, цахилгаан шатны хонгилыг хамгаалж, аюул, осол гарахаас урьдчилан сэргийлэх, барилгын гадна талын хамгаалалтыг хийж барилгын ажлын талбайн гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрэн хангасан байх, 6.3.7.барилга байгууламжийн төвөгшлийн зэргээс хамаарч барилгын ажлын талбайд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх ажилтан /эмч, бага эмч, сувилагч/ ажиллуулж, шаардлагатай эм, багаж хэрэгслээр хангах; 6.3.8.эмнэлгийн тусламж дуудах утасны дугаарыг нүдэнд ил харагдах газар байрлуулах, анхны тусламж авсан ажилтны талаар өдөр тутам тэмдэглэл хөтөлж байх; 6.3.9.барилгын ажлын талбайд ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдээлэл өгөх, мэдлэг дадлага олгох сургалт зохион байгуулах өрөө, танхим, булантай байх; 6.3.10.ажилтныг ажилд авахын өмнө эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамруулан, эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргуулж, ажилтны хувийн хэрэгт хадгалах; 6.3.11.өндөр эрсдэлтэй ажлыг гүйцэтгэх ажилтанг ажил үүргийн онцлогт нь тохирсон нэмэлт хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах; 6.3.12.гадаад улсын ажилтан ажиллаж байгаа тохиолдолд шаардлагатай мэдээлэл,зааварчилгаа, сургалтыг эх хэлээр нь өгсөн байх; 6.3.13.барилгын ажлын талбайд зөвхөн зориулалтын өргөх төхөөрөмжөөр ажилтныг тээвэрлэх; 6.3.14.ажил гүйцэтгэх орчин нь ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан тоноглолтой байх; 6.3.15.барилгын ажлын талбайд ашиглагдаж байгаа цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалгыг байнга цоож, түгжээтэй, хамгаалалтай байх; 6.3.16.цахилгаан үүсвэртэй машин механизмын газардуулгыг хийж, баталгаажуулсан байх; 6.3.17.газарт хийх боломжтой ажлыг өндөрт хийхгүй байх; 6.3.18.туслан гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм,зааврын талаар мэдээлэл өгч түүний хэрэгжилтэд хяналт тавих; 6.3.19. ажил хаялт зарласан, ажил зогссон, ажил удаан хугацаанд саатсан бол захиалагчид нэн даруй мэдээллэх; 6.3.20.барилгын ажил эхлэхээс өмнө энэ журмын 2.7, 3.1.17-д заасан төлөвлөгөөг харьяалах мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэх; 6.3.21.энэ журмын 2-5 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчтэй холбоотой шаардлагыг хангаж ажиллах. 6.4. Туслан гүйцэтгэгчийн эрх, үүрэг: 6.4.1.энэ журмын 6.3.10, 6.3.11, 6.3.12, 6.3.13, 6.3.17-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаж; 6.4.2.ерөнхий гүйцэтгэгчийн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хууль ёсны шаардлагыг биелүүлэх; 6.4.3.ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг тодорхой тусгах; 6.4.4.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны хаалт, хамгаалалт, дохиолол, зурагт хуудсыг эвдэж гэмтээхүй байх, тэмдэг тэмдэглэгээ, схем зураг, санамжийг дагаж мөрдөх; 6.4.5.ажил үүрэгтэй хамааралгүй бүсэд нэвтрэхгүй байх. 6.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтны эрх үүрэг: 6.5.1.ажлын байрны эрсдлийн үнэлгээ болон шинэ техник, технологи, материал хэрэглэснээс шалтгаалан ажлын байрны нөхцөлд гарсан өөрчлөлтийг тусган ажлын байрны аюулгүй ажиллагааны зааврыг шинээр буюу шинэчлэн боловсруулж батлуулах; 6.5.2.эрсдлийн үнэлгээний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэн, ажилтнуудад тухай бүрт мэдээлэл өгч сургалт зохион байгуулах; 6.5.3.ажилтнуудыг иж бүрэн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсаар хангуулах, хэрэглээнд хяналт тавих; 6.5.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар барилгын ажилд оролцогчдод шаардлага тавьж биелэлтийг хангуулах; 6.5.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоох; 6.5.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм,журам зөрчсөн ажилтанд арга хэмжээ авах талаар эрх бүхий этгээдэд санал тавьж шийдвэрлүүлэх; 6.5.7.энэ журмын 4.1.5-д заасан ажлыг гүйцэтгэхэд зөвшөөрөл олгох,энэ журмын 4.1.6-д заасан удирдан зохион байгуулах ажилтанг томилуулах; 6.5.8.барилгын ажлын талбайд хог хаягдлын бөөгнөрөл бий болгохгүй байх арга хэмжээ авах, тогтмол хяналт тавих; 6.5.9.осол дөхсөн тохиолдолд болон гарсан шалтгаан нөхцөлийг ажлын байр бүрээр судлан бүртгэж, мэдээлэл, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх; 6.5.10.барилгын ажлын талбайд зайлшгүй шаардлагаар гадны хүн, зочид, төлөөлөгчид нэвтрэх тохиолдолд хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх; 6.6.Барилгын ажил гүйцэтгэж байгаа ажилтны эрх, үүрэг: 6.6.1.барилгын ажил эхлэхээс өмнө тухайн барилгын ажлын талбайн хөдөлмөрийн аюул байдал, эрүүл ахуйн талаар зохион байгуулсан сургалт, зааварчилгаанд заавал хамрагдсан байх; 6.6.2.сургалт, зааварчилгаанд хамрагдаагүй тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах; 6.6.3.барилгын ажил гүйцэтгэхэд мөрдөгдөж байгаа дүрэм, журам,зааврын зөв эсэхэд эргэлзэж байвал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон тухайн ажлыг удирдаж байгаа эрх бүхий ажилтнаас тодруулга авах; 6.6.4.ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангахыг шаардах; 6.6.5.ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд тогтмол, бүрэн хэрэглэж хэвшсэн байх; 6.6.6.ажиллах болон амрах эрүүл, аюулгүй орчин нөхцлөөр хангахыг шаардах; 6.6.7.орчны эмх цэгц, эрүүл ахуйн шаардлагыг хангах, тухайн ажил дууссаны дараа болон ажлын байраа солихын өмнө байрны эмх цэгцийг хангаж цэвэрлэсэн байх; 6.6.8.машин, механизм, тоног төхөөрөмж, аппарат, багаж хэрэгслийг зөвшөөрөлгүй хөдөлгөх, зориулалтын бусаар ашиглах, байршлыг өөрчлөхгүй байх; 6.6.9.ажил үүргээ гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагааны нөхцөл зөрчигдөж хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа шууд зогсоож, энэ тухай эрх бүхий ажилтанд нэн даруй мэдэгдэх, үүссэн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэх; 6.6.10.бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажил үүргээ анхаарал болгоомжтой, зөв гүйцэтгэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх арга барилд суралцсан байх; 6.6.11.эмнэлэгийн ээлжит үзлэгээс гадна шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалах; 6.6.12. зөвхөн зориулалтын газар хооллох; 6.6.13. энэ журмын 4.1.5-д заасан ажлыг зөвшөөрөл авч гүйцэтгэх; 6.6.14.ажил үүрэгт хамааралгүй бүс, ажлын байранд эрх бүхий ажилтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд нэвтрэхгүй байх; 6.6.15.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх бүхий ажилтантай хамтарч ажиллах; 6.6.16.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд тавигдсан аюул, осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмдэг, тэмдэглэгээг дагаж мөрдөх. 6.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг: 6.7.1.Зураг төсөл зохиогч барилгын үе шатны ажилбар бүрд зохиогчийн хяналтыг хяналтыг хэрэгжүүлэхдээ барилгын тухай хуулийн 12 хуулийн 12.1.7-д заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх; 6.7.2.захиалагч, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцан ажиллаж байгаа тохиолдолд энэ журмын 6.2, 6.5-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах; 6.7.3.Барилгын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1.6 дахь заалтад заасан дүгнэлтийг гаргана. Долоо. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахад тавих хяналт: 7.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахад тавих хяналт, шалгалт /цаашид “хяналт”гэх/ нь барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад чиглэгдэнэ. 7.2. Гүйцэтгэгч барилгын ажилд тавих хяналтыг дараах үе шатаар зохион байгуулна. 7.2.1. анхан шатны хяналтыг тухайн ажлыг удирдан гүйцэтгэж буй талбайн инженер, хэсгийн инженер, бригадын дарга өдөр бүр ажил эхлэхийн өмнө болон ажлын гүйцэтгэлийн явцад гүйцэтгэнэ. Хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг анхан шатны хяналтын дэвтэрт тэмдэглэж, тэдгээр зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг нэн даруй төлөвлөж, гүйцэтгэлийн тайланг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлж байх; 7.2.2.хоёрдугаар шатны хяналтыг сард 2 удаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтан гүйцэтгэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах; 7.2.3.гуравдугаар шатны хяналтыг эрх бүхий этгээдээс томилсон комисс улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна. Дүнг тухайн комиссын ахлагч, эрх бүхий ажилтнуудыг оролцуулан хэлэлцэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд хариуцлага тооцож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавих; 7.3.энэ журмын 7.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гүйцэтгэгч баталсан байна. 7.4. Гүйцэтгэгчийн дотоод хяналтын нэгж нь хяналт тавих үйл ажиллагаандаа байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах дүрэм, журамд заасан чиг үүргээс гадна барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах чиглэлээр энэ журмын 6.3, 6.4, 6.5, 6.6, 7.2-т заасан үүргийн биелэлтэд хяналт тавина. 7.5.Гүйцэтгэгч дотоод хяналтаас гадна төрийн ба төрийн бус байгууллага, хамтран ажилладаг бусад мэргэжлийн байгууллагын хөдөлмөрийн аюул байдал, эрүүл ахуйн эрх бүхий ажилтнуудаар хөндлөнгийн хяналт хийлгэж болно. Хөндлөнгийн хяналтын бүрэлдэхүүн, зорилго, үр дүнгийн талаар захиалагчид мэдэгдсэн байна. 7.6.Захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч энэ журмын 7.2, 7.4-т заасан хяналтыг гүйцэтгэгч хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавина. 7.7.Хөдөлмөрийн аюулгүй байдал болон Барилгын техникийн хяналтын улсын байцаагч хууль тогтоомжид заасан болон барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дараах хяналтыг хэрэгжүүлнэ: 7.7.1.энэ журмын 2.7, 3.1.17-д заасан эрсдэлийн үнэлгээ, аврах ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн төлөвлөгөөт хяналт хийж, эрсдэлийг бууруулах, гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар албан шаардлага, зөвлөмж хүргүүлж, биелэлтийг хангуулах; 7.7.2.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй талаар барилгын ажилд оролцогчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээлэл болон барилгад аюул, осол гарсан үед төлөвлөгөөт бус хяналтыг хийж илэрсэн зөрчил, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах; 7.7.3.захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр энэ журмын 7.2, 7.3, 7.6-д заасан хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хуульд заасан арга хэмжээ авах; 7.7.4.энэ журмын 7.7.1, 7.7.2, 7.7.3-д заасан хяналтыг батлагдсан хяналтын хуудас ашиглан гүйцэтгэх; Найм.Бусад: 8.1. Барилгын ажил гүйцэтгэж байгаа ажилтан энэ журамд тусгагдсаны дагуу сургалт, зааварчилгаанд хамрагдаагүй тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангахыг шаардах, ажиллах болон амрах эрүүл, аюулгүй орчин нөхцлөөр хангахыг шаардах зэрэг шаардлагыг тавьсан нь хариуцлага хүлээлгэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Ес.Хариуцлага: 9.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд Барилгын техникийн хяналтын улсын байцаагч болон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид нь Зөрчлийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын хуульд заагдсан арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэнэ.

2024-04-19

ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

“Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон энэ оныг зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/367 дугаар захирамжийн дагуу хотын гол магистрал шугамын дагуух байршлуудаар Нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагууд хамтарсан шалгалт хийж буй.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг хангуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх талаар хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцэж буй эсэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Ажлын хэсгийн шалгалтаар дараах байршлуудад зөрчил нэлээдгүй илэрсэн байна. Үүнд:

Ажлын 3 дугаар хэсгийн хуваарьтай трассын дагуу шалгалт хийхэд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа бизнесс эрхлэгчид нийтийн эзэмшлийн зам дээр зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан, хотын стандартын UCS0301В:2022, UCS1201B:2022 шаардлагуудыг мөрдөж ажиллаагүй, явган замын эвдрэл, түвшин зөрүүтэй худгийн таг, явган хүний замын голд байрлуулсан гэрлийн шон, шон дээр орооцолдсон цахилгааны болон харилцаа холбооны утас кабель, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ, зөвшөөрөгдөөгүй цэгт авто машин байрлуулах зэрэг нийтлэг зөрчилд сануулж зөвлөмж, мэдэгдэл хүргүүллээ.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Драгон төвийн урд байрлах 2 давхар үйлчилгээний барилга, БЗД-ийн 41 дүгээр хороо Алтан гадас трейд ХХК-ийн нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам руу түрж барьсан нийт 2 барилгыг чөлөөлүүлэх талаар арга хэмжээ авч иргэдийн явганаар зорчих боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

2024-04-11

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх тухай

Нийслэлийн Засаг даргаас 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” жил болгон зарласантай холбогдуулан Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг хангуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх талаар хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцэж буй эсэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/367 дугаар захирамжийн хүрээнд дараах “Зөвлөмж”-ийг хүргүүлж байна.

1.Авто тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөн, орц гарц хаасан хайс, хашаа, түр байгууламжийг чөлөөлөх, эзэмших, ашиглах эрхтэй газрыг эдэлбэр газрын хилээр татах;

2.Холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй, хот төлөвлөлтийн норм ба дүрэмд нийцээгүй барилга байгууламжийг хууль, тогтоомжид нийцүүлэх, холбогдох арга хэмжээг захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчтой хамтран шийдвэрлэх;

3.Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын хөдөлгөөнийг хааж, хотын өнгө үзэмжид нийцэхгүй зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, барилгын өргөтгөл, шат довжоо, төмөр хийцлэлийг буулгаж, анхны хэвийн байдалд оруулах;

4.Хариуцсан талбайд стандартад нийцсэн хогийн сав байршуулах, хуримтлагдсан болон ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, орчны өнгө үзэмжийг сайжруулах;

5.Эзэмшил газрын зориулалтыг зөрчин хоёрдогч түүхий эд авах цэг үүсгэн орчны бохирдол үүсгэн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, зөвшөөрсөн бүсэд үйл ажиллагааг явуулах;

6.Хориглосон бүсэд хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг зөвшөөрсөн бүсэд эрхлэх;

7.Байгууллагынхаа гадна орчны стандартыг хангуулж, тусгай хэрэгцээт иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулж, налуу зам, халтиргаа гулгаанаас сэргийлсэн шат довжоо, бариул хийх;

8.Орчны өнгө үзэмжийг сайжруулж, эзэмшил, ашиглалтад буй барилга, байгууламжийн гадна фасад шинэчлэх, угааж цэвэрлэх, засвар үйлчилгээг тогтмол хийх;

9.Эдэлбэр газарт хамаарах хүүхдийн тоглоомын талбайн засвар үйлчилгээг хийж, эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгуулж, тохижуулах;

10.Худалдаа үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэдрийн өрөөг тохижуулах, үйлчлүүлэх боломжоор хангах.

11.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль орчны төлөв байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх.

12.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд боловсруулж, ерөнхий үнэлгээг хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны алба хянаж, батлан тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно гэснийг баримтлах.

13.Энгийн хог хаягдлаа ангилан ялгах, шаардлагыг хангасан хогийн савтай байх, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах, хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

14.Аюултай хог хаягдал (газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хог хаягдал, устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис, тос масло, хуванцар, дугуй, аккумлятор)-ыг ил задгай шатаахгүй, хаяхгүй, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид хүлээлгэн өгөх.

15.Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаар батлуулах, ус ашиглах гэрээ байгуулж төлбөр төлсөн байх.

16.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоо метрээс их, эсхүл аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын (Усны газар) дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авсан байх.

17.Эзэмшил газартаа ногоон байгууламж бий болгох, нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэрлэгжилтэд хувь нэмрээ оруулан ажиллана уу.

Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн та хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартын хүрээнд:

1.“Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт (барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас, урьдчилан сэргийлэх, хамгаалах хэмжээг авах), “Барилгын талбайн түр хашаа ерөнхий шаардлага” МNS 5414:2004 стандартад заасны дагуу барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдал, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах.

2.Барилга угсралтын үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, барилгын эргэн тойронд хамгаалах түр тор, хаалт, хашлагыг Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06. II хэсэг -ийн шаардлагад нийцүүлэн хийж, орчны аюулгүй байдлыг хангуулж, эрсдэлээс хамгаалах.

3.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 1.5 дахь заалт (Энэхүү журмын 1.4-т зааснаас бусад тохиолдолд "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө.)-ыг хангуулж, дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх.

4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан Хотын стандарт5 UCS 0301В:2022 (Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1405В:2022 (Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1706А:2022 (Барилгын хог хаягдлын менежмент), Хотын стандарт: USC 1410В:2022 (Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1410В:2020 (Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах шаардлага), Хотын стандарт: USC 0301В:2022 (Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага), USC 1410С:2020 (Гадна мэдээллийн байгууламжид тавигдах ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1201B:2022 (Худалдаа үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1701А:2022 (Хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент)-уудыг хэрэгжүүлж ажиллах.

5.Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, автомашины зогсоолыг Хотын стандарт: UCS1201B:2022 (Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага)-ын 4.1 дэх заалт (Худалдаа үйлчилгээний байгууллага нь худалдан авагч, үйлчлүүлэгчдийн ая тухтай, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай бөгөөд үйл ажиллагаа нь эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн байна.)-д нийцүүлж хийх.

6.Стандартад нийцэхгүй гадна хаягийн байгууламж, мэдээллийн самбарыг Хотын стандарт: UCS 1202B:2022 (Худалдаа, үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага)-д нийцүүлэн хийж гүйцэтгэх.

7.Гадна орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөвлөлт буюу налуу замыг Барилгын тухай хуулийн 11.1.6 дахь заалт (хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах: барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;)-д нийцүүлэн хийж гүйцэтгэх.

8.Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйл (Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг)-ийн 10.2 дахь хэсэг (Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ:)-ийн 10.2.1 дахь заалт (энэ хуулийн 9.1.3-т заасан журмын дагуу энгийн хог хаягдлаа ангилан ялгах;), 10.2.2 дахь заалт (энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хогийн савтай байх;), 10.2.3 дахь заалт (аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах;), 10.2.4 дэх заалт (хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх;), 10.2.5 дахь заалт (үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;), 10.2.6 дахь заалт (нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох;)-уудыг хэрэгжүүлж, орчны хог хаягдлыг цэвэрлэх.

9.Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг ханган ажиллах.

10.Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын эрүүл ахуйн нөхцөл шаардлага Эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт (эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд оролцох, хуулийн хүрээнд нийцүүлэн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлэх;), 14.2.4 дэх заалт (эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;) -уудын хүрээнд хэрэгжүүлж ажиллах.

11.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь дахь хэсэг, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.2.2, 6.2.3 дахь заалт, “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” хотын стандартын 5, 6 дахь заалтуудын дагуу үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах ажил үйлчилгээг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, барилгын ажил эхлэхээс өмнө орчны аюулгүй байдлыг хангах, барилгын түр хашааг өнгө үзэмж сайтай, эвдрэл гэмтэлгүй, бат бөхийн шаардлага хангасан, цагаан саарал өнгөтэй, хүн олноор зорчих хэсэгт явган замын саравчтай барих мөн үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд болон барилгын түр хашаан дээр урьдчилан сэргийлэх зорилгоор дохио санамж, аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг, барилгын талбайн гол хаалганы дээр барилгын мэдээллийн самбарыг тус тус байршуулан ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/367 дугаар захирамжийн хүрээнд Хяналтын чиг үүргийн байгууллагуудаас хийсэн шалгалтаар дээрх чиг үүргийг хэрэгжүүлээгүй, батлагдсан Хотын стандартыг мөрдөөгүй, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн холбогдох заалтад хамаарч, Зөрчлийн тухай хууль, бусад холбогдох хууль, норм, дүрэм, журам, стандартын хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгдье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-04-09

Авто машины угаалгын үйлчилгээнд тавигдах шаардлага, аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дугаартай тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 34.1 дэх хэсэг болон Нийслэлийн Засаг даргын “2024 оныг тохижилт бүтээн байгуулалтын жил болгон зарлах тухай” А/01 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Автотээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журам, үндэсний стандартын хэрэгжилтийг хангуулж, автомашины угаалгын үйлчилгээнд тавигдах шаардлага, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах үүднээс үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Авто угаалгын үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэн нь Автотээврийн тухай хуулийн 192 дугаар зүйл болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/112 дугаартай тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын 2.1 дэх заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгох;

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийтлэг журам”-ыг үндэслэн байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэх;

3. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалт /Техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх/-д заасны дагуу цахилгаан дамжуулагч утас болон кабелийн хөндийрүүлэгч, бүрхүүлийг хэт халаах, богино холбоо үүсгэх, оч гарах нөхцлийг бүрдүүлсэн байвал аюулгүй байдлыг хангах хүртэл сүлжээнээс салгах, засварлах, солих арга хэмжээ авах;

4. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.1.8 -д (Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангахаар бүрэн бүтэн байх ёстой) -гэж заасны дагуу ашиглалтын явцад тусгаарлах шинж чанараа алдсан гэмтэлтэй, хөндийрүүлэгчтэй кабель утас, холболтын хайрцаг, залгуур, унтраалга, цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх;

5. “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын 3.2.7-д заасны дагуу үйлчилгээ эрхлэгч нь усаа дахин цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглах;

6. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.3-д заасны дагуу авто үйлчилгээ эрхлэх талаар харъяа дүүргийнхээ Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-тэй гэрээ байгуулж, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлэх, ажлын байрны гадна болон дотоод орчны аюулгүй байдлыг хангах хяналтын сүлжээнд холбох, ажиллагсад ажлын онцлогт нийцсэн дүрэмт хувцсыг өмсөх;

7. “Автомашины угаалгын үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 улсын стандартаас
-7.1-д “харъяа нутаг дэвсгэрийнхээ автотээврийн ажил үйлчилгээг зохицуулдаг эрх бүхий мэргэжлийн болон бүртгэх байгууллагад бүртгүүлж, дүгнэлт гаргуулсан байхаас гадна угаалгын барилга, байгууламжийг эзэмших, ашиглахтай холбогдсон баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлэх;

- 7.2-д “автомашин угаах ажил үйлчилгээ нь хүрээлэн буй орчин, оршин суугчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуйн болон тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх;

- 7.3-д “ажил үйлчилгээтэй холбогдсон угаалгын технологийн карт, техникийн болон эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын заавар, журмыг мөрдөж ажиллах;

- 7.4-д “автомашиныг угаахад зориулалтын угаагч шингэн, нунтгийг хэрэглэх;

- 7.5-д “угаагчийг ус нэвтэрдэггүй малгай, бээлий, гутал, ажлын хувцсаар бүрэн хангах;

- 7.7-д “автомашиныг угаалгын байранд байрлуулахдаа зогсоолын тоормосыг ажиллуулахаас гадна налуу талбайд өнхрөхөөс хамгаалсан ивүүрийг заавал хэрэглэх;

- 8.1-д “автомашины угаалгын үйлчилгээний барилга, байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ нь “Барилгын норм ба дүрэм” СНиП – II-93-74-т заасан норматив шаардлага хангаж ажиллах;

- 8.2-д “автомашины угаалгын барилга, байгууламж нь агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаатай байх;

- 9.2-д “автомашин угаагч нь угаалгын байрны технологийн тоног төхөөрөмж, багажийг бүрэн эзэмшсэн, автомашины угаалгын технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн холбогдох дүрэм, журам, зааврыг судалж, тэдгээрийг мөрдөж ажиллах чадвартай мэргэжлийн сургалтад хамрагдсан байх;

Энэхүү зөвлөмжийг ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

АВТО ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Ц.ХАДБААТАР

Амьдрахад таатай Аюулгүй Иргэн төвтэй Соёлтой Амьдрахад таатай

Улаанбаатар хот

Хотын стандартын тогтолцоог хөгжүүлж хотын засаглал, бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэлхийн жишигт хүрсэн чанарыг нэвтрүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад байгууллагын эрхэм зорилго оршино.

Нийслэл хотын хөгжлийг чиглүүлэх хотын стандартын тогтолцоог бүрдүүлнэ.

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах баримт бичгүүдтэй хавсарган ирүүлнэ. Үүнд:
- Комисс ажиллуулах хүсэлт. /Захиалагчаас/
- Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт
- Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт
- Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ

Ашиглалтад орж буй барилга, байгууламжийн мэдээллийг комиссын хурлын шийдвэрийн дагуу "Үйлчилгээ - Орон зайн мэдээллийн сан" цэсээр дамжуулан бүртгүүлнэ.
Заавар

Хотын стандартын баримт бичгүүд нь үнэ төлбөргүй бөгөөд "Хотын стандарт" цэсээр үзэж, татаж авах боломжтой.

Хотын стандартын төсөлд иргэн, мэргэжлийн байгууллага бүр санал өгөх боломжтой бөгөөд зарлагдсан хугацаанд "Санал авч буй стандартын төсөл" цэсээр дамжуулан санал өгнө.

ВИДЕО СУВАГ



Таны эрх, таны оролцоо.

Авлигад үгүй гэж хэлье!

Авлигыг мэдээлэх:

www.iaac.mn (+976) 110