Тендерийн урилга

Хотын стандарт, хяналтын газар

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2022-04-28
  1. Хотын стандарт, хяналтын газар нь "Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтын ажлын зураг төсөлд тавигдах шаардлага” хотын стандартын баримт бичиг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтын ажлын зураг төсөлд тавигдах шаардлага”-ыг Нийслэлийн хэмжээнд хэрэгжих тохижилт бүтээн байгуулалтын ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангах, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зохистой төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тохижилтын ажлын зураг төслийг стандартад нийцүүлэх зорилгоор хотын стандартын баримт бичгийг боловсруулна.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримтын хамт ирүүлнэ.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022.05.05-ны 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар 2022.05.06-ны 17 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам,
Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор, 5 давхар,
503 тоот өрөө, Утас: 70118040