Тендерийн урилга

Хотын стандарт, хяналтын газар

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2023-08-23
  1. Хотын стандарт, хяналтын газар нь "Хотын стандартыг сурталчлан таниулах контент /Багц 1, 2/” боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь иргэд олон нийтэд хотын стандартыг сурталчлан таниулах, нэгдсэн ойлголт өгөх видео контент боловсруулна.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримтын хамт ирүүлнэ.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023.08.29-ний 09 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар 2023.08.30-ны 09 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам,
Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор, 5 давхар,
503 тоот өрөө, Утас: 70118040