- Хотын стандарт, хяналтын газар нь "Шинэ хотжилтын хөтөлбөрийн (UN-Habitat, NUA)
шалгуур үзүүлэлт тооцох суурь судалгаа” боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Шинэ хотжилтын хөтөлбөрийн (UN-Habitat, NUA)
шалгуур үзүүлэлт тооцох суурь судалгаа”-г стандарт, норм, дүрмийн судалгааны
ажлын даалгаврын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан
шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримтын хамт ирүүлнэ.
-
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022.10.10-ны 11 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар 2022.10.11-ний 11 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам,
Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор, 5 давхар,
503 тоот өрөө, Утас: 70118040