Тендерийн урилга

Хотын стандарт, хяналтын газар

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2022-05-03
  1. Хотын стандарт, хяналтын газар нь "Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх” хотын стандартын баримт бичиг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх”-ийг Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын улмаас эвлэрсэн газрын нөхөн сэргээлт хийх талаар ойлголт өгөх, мэдлэг олгох, хэм хэмжээг тогтоох зорилгоор боловсруулна.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох баримтын хамт ирүүлнэ.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022.05.10-ны 12 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар 2022.05.11-ны 12 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам,
Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор, 5 давхар,
503 тоот өрөө, Утас: 70118040