Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

”ХОТОО УГААЯ” уриатай хаврын их цэвэрлэгээнд Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчид оролцлоо

2024-04-16

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамж, УБЗАА-ны даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ний өдөр зохион байгууллаа. Удирдамжид заасан байршил - СБД-ийн 8 дугаар хороо, Соёлын төв өргөөний арын зам, Ерөнхий сайд Амарын гудамжны баруун уулзвараас зүүн уулзвар хүртэл 310 метр нийтийн эзэмшлийн зам талбайн хог шүүрдэж, явган зам, сандал зэргийг угааж цэвэрлэгээ хийж оролцлоо.