Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг E-MONGOLIA цахим хуудсаар дамжуулан авдаг боллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259-р тогтоол, 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэх, тэдгээр үйлчилгээний нэгдмэл байдлыг бий болгосон, төрийн суурь системүүдтэй мэдээлэл солилцох боломжтой, инновац, мэдээллийн технологийн шинэлэг, дэвшилтэт шийдэл бүхий төрийн үйлчилгээний суурь болох е-mongolia системд манай байгууллагын барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйлчилгээ холбогдлоо.