Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

SDG Open Day 2022 “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа

2022-09-12

SDG open day 2022 “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” нээлттэй өдөрлөг 2022.09.10-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зохион байгуулсан энэхүү өдөрлөгт Хотын стандарт, Хяналтын газар нь Тогтвортой хөгжлийн 11 дэх зорилго болох “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” зорилгын дор нэгдэж “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад хувь нэмрээ оруулж буй 9 бүлгийн 38 хотын стандартыг олон нийтэд сурталчлан таниулж, иргэдийн стандартын талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах чиглэлээр ажиллалаа.

#ТХЗНээлттэйӨдөрлөг2022 #SDGOpenDay2022 #SDG11 #UlaanbaatarCityStandard