Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд Хотын шинэ стандартын талаар мэдээлэл өглөө

2022-06-10

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад худалдаа, үйлчилгээний хотын стандартыг танилцуулах, сурталчлан таниулах, арга зүйгээр хангах сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа. Сургалтад Хан-уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 200 төлөөлөл хамрагдав.

Хан-Уул дүүрэгт 1600 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлдэг. Тус дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс аж ахуй нэгжүүдтэйгээ тогтмол холбогдож, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй өгч, холбогдох хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулахаар ажилладаг байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Саруултуяа “Өнөөдөр зөвхөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл сургалтад оролцлоо. Өмнө нь аж ахуй нэгжүүд маань маш олон төрлийн стандарт мөрддөг байсан. Шинээр баталсан стандарт нь өмнөх стандартуудыг нэгтгэж, илүү ойлгомжтой байдлаар гарсан. Тиймээс аж ахуйн нэгжүүд стандартыг мөрдөхөд илүү амар, хялбар болсон. Цаашид бусад аж ахуй нэгжид бүсчилсэн хэлбэрээр стандартын талаар мэдээлэл, ойлголтыг өгнө” хэмээв.