Бидний тухай

АЛСЫН ХАРАА

“Бид даацтай хөгжлийн тулгуур, шинэ бүхний эхлэл байж байгууллагын хөгжилд тулгуурлан чанарыг түгээж хотын стандарт хэрэглэгчдийн зорилгыг биелүүлнэ”

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дүрэмд үндсэн зорилго чиг үүргийг дараах байдлаар заасан. Үүнд:

  • Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангах.
  • Хотын стандарт, норм, дүрмийг боловсруулах, мөрдүүлэх, хяналт тавих.
  • Байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах.

ҮНЭТ ЗҮЙЛС

Үнэт зүйлс нь алсын хараандаа хүрэхэд бидний үйл ажиллагааг цаг ямагт чиглүүлж байх зүг заагчийн үүрэг гүйцэтгэнэ.

ЁС ЗҮЙ Төрийн алба, хувь хүний ёс зүйг дээдлэн сахиж, үнэнч шударга байж, ил тод байдлыг эрхэмлэж, бие биедээ болон хамтран ажилладаг бүх хүнтэй харилцан итгэлцлийг бэхжүүлж ажиллана.
МАНЛАЙЛАЛ Үндэсний эрх ашгийг дээдлэн, нийтийн сайн сайхны төлөө зүтгэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах итгэл үнэмшлийн төв манлайлагч байх
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ Бид үйлчлүүлэгчдийнхээ амьдралд эерэг өөрчлөлтийг бий болгодог харилцааг хөгжүүлдэг. Бид харилцагч нартайгаа урт хугацааны, тогтвортой харилцааг эрхэмлэнэ.
ХАРИУЦЛАГА хийхээр биедээ хүлээсэн ажил, амлалт түүнийгээ сайтар хийж гүйцэтгэх ухамсар, гарах үр дагаврыг хүлээж ажиллах
ХАМТ ОЛОН Чадварлаг эвсэг хамт олон, ая тухтай ажлын таатай орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, нөхөрсөг, найрсаг мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, суралцах, Амжилтад хүрэхийн тулд ажлаа шударгаар хийн, урам зоригоор дүүрэн ажлын орчин бий болгож, үр дүнг бүтээлцэхийг зорьсон чадварлаг хамт олон байна.
УР ЧАДВАР Орлуулшгүй баялаг байж, хувийн үнэ цэнийг бүтээх, үр дүнтэй харилцаа, эмх цэгц, зохион байгуулалт, шинжлэх ухаанч хандлага, хамтач, өөрчлөлт хийх мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн байх