Барилга байгууламжийг ашиглатад оруулах хүсэлт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ХҮСЭЛТИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС

 

 Д.д   Баримт бичгийн нэр Тайлбар
1 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт Захиалагч-Иргэний өргөдөл, Хуулийн этгээдийн албан бичиг

/Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР үйлчилгээний цонхоор дамжуулан тус байгууллага хүлээн авна./

2 Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь.
3 Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; Барилгын ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагууд барилгын угсралтын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухай өдөр тутам тэмдэглэл хөтөлсөн журнал./Улаан журнал/
4 Барилгын ажлын ил, далд ажлын акт, Барилга байгууламжийн гадна, дотор засал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны шугам сүлжээ угсарсан ажил бүрт барилгын ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагууд маягтын дагуу үйлдсэн акт.
5 Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт Зураг төсөл зохиогч байгууллагаас нэгдсэн дүгнэлт гаргасан байна. /Батлагдсан зураг төслөөс өөрчилсөн бүх өөрчлөлтийг тусгана/
6 Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолын хавсралт: “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2,1-д “Захиалагч ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг тухайн барилга байгууламжийн инженерийн хангамжийн асуудлыг хариуцсан байгууллага болон зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчтэй хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулсны үндсэн дээр Барилгын тухай хуулийн 48.5.4-т заасан дүгнэлтийг гаргасан байна.” Гэж заасны дагуу Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргана.
7 Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл; Ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбооны гадна шугам сүлжээний ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл эх хувь.
8 Барилга, байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл; Барилгын үндсэн бүтээц хийцэд өөрчлөлт оруулсан бол магадлалаар оруулсан ажлын зургийн эх хувь
9 Тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт. Цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжид хийсэн туршилтын актыг захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд хамтарч үйлдсэн байна.
10 Барилга, байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх тохируулах болон хэвийн ашиглалтын хугацаанд чанар, аюулгүй байдлыг хариуцах гүйцэтгэгчийн баталгаа Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. Энэ хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж Барилгын тухай хуульд заасны дагуу ерөнхий ба туслан гүйцэтгэгч  байгууллага захиалагчид хандсан албан бичгээр баталгаа гаргана.

 

Тайлбар:

1. Барилга, хот байгуулалт сайдын 2017 оны 194 дүгээр тушаал, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 4,1: 4,2-дахь заалтад зааснаар “31-51 метр хүртэл өндөртэй олон давхар орон сууц болон орон сууцнаас бусад зориулалттай барилга, байгууламж”- ийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авна. Энэ заалтыг 51 метр хүртэл өндөртэй олон давхар орон сууц болон орон сууцнаас бусад зориулалттай барилга, байгууламж орно гэж ойлгоно.

2. Дээрх тушаалын 2.1. дэх “15 метр хүртэл өндөр нэг айлын орон сууц, олон айлын болон блокчилсон орон сууц”, 2.2. дэх “15 метр хүртэл өндөртэй орон сууцнаас бусад төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга байгууламж” – уудыг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авна.