Газрын удирдлагын зөвлөл хуралдав.

2020.10.13-ны өдөр тус газрын удирдлагын зөвлөлийн 7 дугаар хурал хуралдаж төлөвлөгөөний дагуу 7 асуудлыг хэлэлцлээ.

Газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах, нэгжүүдийн дүрмийг шинэчлэн батлах, нийт албан хаагчдын 3 дугаар улирлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, E-Mongolia цахим системийг нэвтрүүлж барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хурдан шуурхай хүргэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.